Обама Их Британи, Германд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-15 15:07:33

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дөрөвдүгээр сарын 22-25-нд Их Британи болон Герман улсад айлчлах үеэрээ Украины хямралыг зохицуулах Минскийн гэрээний хэрэгжилт болон долдугаар сард Варшав хотод болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэнэ.

Вашингтоны засаг захиргааны тэргүүн Их Британийн Ерөнхий сайд, Германы Канцлер нартай уулзах үеэрээ “ОХУ, Украин хоёр Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид хэрэгжүүлэхэд авах дараагийн алхмуудыг” хэлэлцэх бодолтой байгаа аж.

Удахгүй хийх айлчлалын үеэр Обама мөн “терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах” тухай асуудлыг хөндөнө.

Айлчлалын явцад хэлэлцэх бас нэг гол сэдэв нь дүрвэгсдийн асуудал байх аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ