Япон технологийн утаа шүүгч суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-15 14:00:21
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  “Japan Flare”  төсөл хэрэгжинэ. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн зуухны яндангийн хүхээгт утаа шүүгч төхөөрөмж суурилуулна.

Ингэснээр нүүрсхүчлийн хийг зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин бууруулж чадах ажээ. Уг төхөөрөмжийн гадна гэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводод үйлдвэрлэж эхэлсэн байна. Дээрх төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ.

Утаа шүүгчийг Японы эрдэмтэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн судалгааны дүнд бүтээсэн гэж “Japan Flare”  төслийн нэгжийн захирал Д.Тунгалаг хэллээ. Төслийн эхний шат Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 100 өрхөд хэрэгжсэн бөгөөд агаарын бохирдол ихтэй хөдөө орон нутагт төслөө үргэжлүүлэхээр болсон нь энэ ажээ.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ