Шилэн кабелын төлбөрийн стандартыг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-12 13:09:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотод дагаж мөрдөх RED LTE шилэн кабелын төлбөрийн системийн стандартуудын жагсаалтыг батлахаар хэлэлцэж байна. Энэ талаар Нийслэлийн Инновац, технологи хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцуулж байна.


Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа-ОНӨТҮГ байгуулах талаар хэлэлцэж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулж байна.

Хуралдааны төгсгөлд НИТХ-ын ээлжит 29 болон ээлжит бус 8-р хуралдааны товыг зарлах юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ