Статистикийн салбарын нэгдсэн зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-11 20:23:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд салбарын нэгдсэн зөвлөгөөнийг Алтай хотноо зохион байгуулж байна.


Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Говь-Алтай аймгийн 18 сумын статистикийн асуудал хариуцсан төрийн сангийн мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар оролцож байна.

Зөвлөгөөний эхний өдөр буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр 2020 онд зохион байгуулах хүн ам, орон сууцны тооллого, жилийн эцсийн мал тооллогын бэлтгэл ажил болон бусад анхаарах асуудлын талаарх сургалт мөн хүн ам өрхийн мэдээллийн сангийн шинэчлэлтийг өрхийн бүртгэлийн дэвтэртэй тулган баталгаажуулах ажлыг зохион байгууллаа. Харин хоёр дахь өдөр спортын болон бусад уралдаан тэмцээнээр үргэлжилж байгаа юм.


Холбоотой мэдээ