Улаанбаатар-Истанбулын шууд нислэг ирэх онд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-11 11:26:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экшийг энэ сарын 7-нд хүлээн авч уулзжээ.


Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши Улаанбаатар-Истанбулын шууд нислэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх болсныг онцлов. Мөн Улаанбаатар-Истанбул хооронд Монголын хувийн хэвшлийн компани нислэг үйлдэхэд дэмжих, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Шууд нислэг эхэлснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж, жуулчдын тоо өсөх боломжтой хэмээн үзэж буй юм.

Холбоотой мэдээ