Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан парад болж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-10 10:44:08

ТОКИО. /TASS/. Японы шинэ Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан автомашины парад өнөөдөр Токио хотноо болж байна.


Ёслолын парадыг Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийдээ заларсныг тунхаглах төрийн ёслолын дараа зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч өнгөрсөн 10 дугаар сарын эхээр “Хагибис” хар салхи их хэмжээний хохирол учруулсны улмаас хойшлуулсан юм. Хар салхины улмаас 90 гаруй хүн амь үрэгдсэн юм.


Энэхүү парадын үеэр Эзэн хаан Нарүхито болон түүний хатан Масако нар задгай дээвэртэй лимузинд сууж Токио хотын төвөөр явж, 4.6 км замыг туулах бөгөөд тэдэнтэй хотын хэдэн мянган оршин суугч, гадаадын жуулчид мэндчилэх юм. 


Автомашины парад болох үеэр маш хатуу дүрэм журам мөрдөгдөх юм. Тухайлбал, парадыг үзэж сонирхоход зориулагдсан тусгай бүсэд  селфиний гар, камерын хөл зэргийг ашиглах хориотой аж. Түүнчлэн парад болох бүсэд архи, тамхи хэрэглэхийг хориглосон бөгөөд мөрөн дээрээ хүүхэд суулгахыг хориглож байгаа аж. 

Холбоотой мэдээ