“Ромео, Жульетта” орон нутагт тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-15 08:46:41

УДЭТ-ын уран бүтээлчид Дархан хотын 55, Эрдэнэт хотын 40 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн сонгодог бүтээлийн дээж У.Шекспирийн “Ромео, Жульетта жүжиг орон нутагт” уриан дор аялан тоглолтоо толилуулна.

Аялан тоглолтын хөтөлбөрт “Ромео Жульетта” сонгодог жүжгээс гадна В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн уран бүтээл багтжээ.

Аялан тоглолт энэ сарын 23-30-ныг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дурдахад, өнгөрсөн 14 жилийн хугацаанд тус театрын уран бүтээлчид “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтоо 21 аймагт зохион байгуулж 2323 удаагийн тоглолт хийж 205656 үзэгчид үйлчилжээ. Аялан тоглолтыг Дархан, Эрдэнэт хотноо 2002, 2008, 2011, 2015 онд амжилттай зохион байгуулж байсан бол өнгөрсөн жилээс эхлэн үзэгчдийн хүсэлтээр жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ