БНАСАУ-ын 800 гаруй иргэн БНСУ руу дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-06 14:45:19

СӨҮЛ. /Yonhap/. Энэ он гарсаар БНАСАУ-ын 800 гаруй иргэн БНСУ руу дүрвэснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоо үзүүлэлт болсон талаар БНСУ-ын Засгийн газар лхагва гарагт мэдээлжээ.


2019 оны 1-10 дугаар сарын хугацаанд БНАСАУ-ын 828 иргэн БНСУ руу дүрвэсэн бөгөөд өнгөрсөн онд энэ үзүүлэлт 1137 байсан гэж Үндэстнээ нэгтгэх яамны тайланд дурдсан байна.


БНАСАУ-аас БНСУ-д дүрвэн ирсэн иргэдийн тоо 2009 онд хамгийн өндөр буюу 2914 хүрч байсан бол БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 2011 оноос засгийн эрхийг барьж эхэлснээс хойш энэхүү үзүүлэлт 1000-1500 хооронд хэлбэлзэх болжээ.


Одоогийн байдлаар БНАСАУ-ын 32 мянга орчим иргэн БНСУ-д амьдарч байна. 

Холбоотой мэдээ