Хүрээлэн буй орчныг сүйтгэхээс зайлсхийх олон улсын өдөр тохиож байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-11-06 13:21:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дайн, зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчныг сүйтгэхээс зайлсхийх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн 11-р сарын 6-ны өдрийг Дайн ба зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчныг сүйтгэн ашиглахаас сэргийлэх олон улсын өдөр (International Day for Preventing the Exploitation of the Environment in War and Armed Conflict) гэж 2001 онд зарлажээ.

Зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчинд учруулсан хохирол нь сөргөлдөөн зогссоны дараа экосистем болон байгалийн нөөцийг урт хугацаагаар муутган нэг биш орны хувь заяанд нөлөөлж байна гэж НҮБ энэ шийдвэрийг гаргахдаа онцлон заасан байв. 

Холбоотой мэдээ