Канад улс Сирийн иргэдэд 100 сая долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-14 15:15:13

ВАШИНГТОН. /Sputnik/. Дайны хөлд туйлдаж ядарсан Сирийн эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлж, тус улсад ажиллаж байгаа хүмүүнлэгийн байгууллагуудыг дэмжих зорилгоор Канад улс санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Олон улсын хөгжлийн яам мэдэгдэв.

Канад улс Сирид дэгдсэн мөргөлдөөний улмаас хүнд байдалд ороод буй бүс нутгийн иргэдэд зориулж 68.2 сая долларыг хүмүүнлэгийн тусламжийн хэлбэрээр олгоно гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Түүнчлэн Сирид ажиллаж байгаа буяны байгууллагуудад 31.8 сая долларын тусламжийг хандивлахаар шийдвэрлэсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ