АТГ-ын ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-11-03 20:16:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Орхон аймагт хоёр өдөр ажиллалаа. Эхний өдөр төрийн албан хаагчдад сургалт, мэдээлэл хийж иргэдэд “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгууллаа.

Энэ үеэр АТГ-ын иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авдаг 110 дугаарын утас болон иргэд мэдээллээ хэрхэн өгөх талаар мэдээлэл, зөвлөмж өглөө. Мөн хүүхэд, залуус, иргэдэд “Мэдэх эрхийн тухай” хуулийн хэрэгжилт болон уг хуулийн үзэл санаа, зүйл заалтын талаар танилцууллаа. Уулзалтад аймгийн ИТХ болон Засаг дарга, хэлтэс, агентлагийн дарга нар оролцож иргэдийн асуултад хариулав.

Хоёр дахь өдөр буюу гуравны ням гаригт төрийн байгууллагуудын бичиг баримтын бүрдэлт, санхүү бусад үйл ажиллагааны чиглэлээр хяналт, шалгалт хийлээ.

Авлигатай тэмцэх газар нь 21 аймагт нэг удирдамж, чиглэлийн дагуу хяналт, шалгалт явуулж мөн иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж байгаа нь энэ юм. 

Холбоотой мэдээ