Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 14.40 минутад эхэллээ.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчөөс өнгөрөгч оны 4 дүгээр сарын 14-нд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Тус байнгын хорооноос хуулийн төслүүдтэй холбогдуулан 30 орчим зарчмын зөрүүтэй санал гаргажээ.
Санал хураалтын өмнө одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч байна.
Н.Туяа