Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-31 15:01:13

МОСКВА. /РИА Новости/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины ээж Кан Хан Ок таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эмгэнэл илэрхийлжээ.


Хатагтай Кан Хан Ок таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ сарын 30-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэи Инд эмгэнэл илэрхийлсэн захидал дамжуулан өгсөн тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа  “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ким Жөн Ун захидалдаа хатагтай Кан Хан Окын гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлсэн байна.


Мүн Жэ Ины ээж 10 дугаар сарын 29-нд 91 насандаа таалал төгсжээ. 

Холбоотой мэдээ