Өсвөрийн шатарчдын нийслэлийн аваргаар 33 дугаар сургууль шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-31 10:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээнийг энэ сарын 29-нд зохион байгууллаа.


Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээний I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 мянга гаруй сурагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2376 сурагч, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөв.

Тэмцээний нэгдүгээр байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, хоёрдугаар байрт Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, гуравдугаар байрт Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль шалгарав.

Тус тэмцээнийг жил бүр зохион явуулснаар хүүхэд багачуудын оюуны чадамжийг дээшлүүлэх,  гадаад дотоодын тэмцээнд тогтмол оролцох боломжийг нээх зэрэг ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ