Онцгой байдлын газрынхан “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон”-оор шалгарлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-29 14:06:27

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-тэй хамтран “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” сэдэвт сарын аяныг явуулж, дүнгээ гаргасан байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд байгууллага хамт олны оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилготой уг сарын аянд байгууллагууд идэвхтэй хамрагджээ.

Болзолт уралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх 23 агентлагаас Онцгой байдлын газар, 19 сумаас Өмнөговь сумын "Энхрий багачууд" хүүхдийн цэцэрлэг тус бүр нэгдүгээр байрт шалгарчээ. Энэ үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамт олондоо сургалт мэдээлэл өгч, цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг байгууллагуудад аймгийн Цагдаагийн газрын хамт олон баяр хүргэж амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ