Л.Месси шинэ амжилт тогтоожээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-10-24 12:54:32

БУЭНОС-АЙРЕС. /CNBC/. Аргентины хөл бөмбөгчин Лионель Месси Аваргуудын лигийн 15 улирал дараалан оноо авсан анхны тамирчин болжээ. Лхагва гарагт болсон “Барселона” болон “Славия Прага” клубийн тоглолтын үеэр тэрбээр энэхүү амжилтыг тогтоосон байна.


Мөн Л.Месси “Славия Прага” клубийн хаалганд гоол оруулснаар 33 багийн эсрэг тоглолтод гоол оруулсан амжилт тогтоожээ. Ингэснээр тэрбээр “Реал Мадрид” багийн алдартай тамирчид болох Рауль Гонсалес Бланко, Криштиану Роналду нартай зэрэгцжээ.


Энэхүү гурван тоглогч мөн Аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан хөл бөмбөгчдөд тооцогддог бөгөөд Роналду 127, Месси 112, Раул 71 гоол тус тус оруулсан байна. 

Холбоотой мэдээ