Ким, Трамп нарыг “онцгой” харилцаатай гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-24 11:42:13

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын харилцаа “онцгой” хэвээр байгаа гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны зөвлөх Ким Ки Гван мэдэгдсэнийг “KCNA” агентлаг уламжилжээ.


Уг мэдэгдэлд дурдсанаар, Ким Жөн Ун, Ким Ки Гван нар БНАСАУ-АНУ-ын ажлын түвшний цөмийн хэлэлцээ Стокхолм хотод болсноос хойш гурван долоо хоногийн дараа уулзсан ажээ. БНАСАУ-ын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй "онцгой харилцаатай хэвээр байгаа" тухайгаа Гадаад хэргийн яамны зөвлөхөд хандан хэлснээс үзэхэд Пёньян Вашингтонтой харилцаа тогтоосон хэвээр байх хүсэлтэй байгааг харуулжээ. БНАСАУ, АНУ бүх саад бэрхшээлийг даван туулж, хоёр талын харилцаа бэхжинэ хэмээн найдаж буйгаа Ким Ки Гван илэрхийлсэн байна.


“Ерөнхийлөгч Трамп болон Вашингтоны улс төрийн хүрээллийн зорилт, дүгнэлт эсрэгцэж, АНУ-ын засаг захиргааны БНАСАУ-ын бодлого боловруулагчид ямар нэгэн шалтгаангүйгээр манай улсын эсрэг дайсагнасан бодлого явуулж буй нь асуудал болж байна. АНУ энэ оны эцсийг хэрхэн ухаалгаар давахыг бид харахыг хүсэж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ