“Honda” компани Европыг цахилгаан автомашинаар хангана

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-24 10:31:29
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч “Honda” компани 2022 хүртэл гурван жилийн хугацаанд Европт зөвхөн хосолмол болон цахилгаан хөдөлгүүртэй автомашин нийлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж лхагва гарагт тус компанийн удирдлага мэдэгджээ.


Цахилгаан хөдөлгүүртэй автомашины нийлүүлэлтийг дэмжиж, 2021 он гэхэд Европт дизель хөдөлгүүртэй автомашины нийлүүлэлтийг бүрэн зогсооно гэж тус компани өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.


Мөн 2025 он гэхэд Европт зөвхөн цахилгаан автомашин нийлүүлдэг болохоор төлөвлөсөн гэж “Honda” компани өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан билээ.

Холбоотой мэдээ