Шүхэрчид тивийн АШТ-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-23 16:27:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн шүхрийн спортын холбооноос зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах XIX тэмцээн БНХАУ-ын Жин Мин хотноо 11 дүгээр сарын 1-10-нд болно. Энэ тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч спортын мастер, дэслэгч Б.Тэлмэн, бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, спортын дэд мастер, ахмад Д.Батсүмбэр, бэлтгэл ахмад, спортын мастер Я.Сэргэлэн, шүхэрчин-аврагч спортын мастер, ахлах ахлагч О.Батзолбоо, шүхэрчин-аврагч спортын дэд мастер, ахлах ахлагч М.Бэлгүтэй нар оролцоно.


Тус баг Монгол Улсын гурав, нийслэлийн хоёр удаагийн аварга юм. Мөн дотоод, гадаадын томоохон уралдаан тэмцээн, хамтарсан дадлага сургууль, үзүүлэх тоглолтуудад тогтмол амжилттай оролцдог.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй болон зэрэг багатай тамирчид гэсэн 3 ангиллаар, чөлөөт уналт, цэгт онолт, халин нислэг зэрэг төрлөөр болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ