Түлээний үнийг хямдруулах арга хэмжээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-22 16:22:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд нэг машин түлээний модны үнэ дунджаар 220,0 мянган төгрөг байна. 

Булган сумын Засаг даргын Тамгын газар айл өрхийн түлээний хэрэгцээнд “Билгүүн дэлгэрэх” ХХК-ийн түлээний захаар энэ сарын 25-наас эхлэн портер модыг 180,0 мянган төгрөгөөр худалдаална гэж мэдээллээ. Төлүүгийн давааны орчим 28 га газарт мод бэлтгэх талбай тусгаарлалт хийж, тус компаниар түлээ бэлтгүүлэх болжээ. Сум дундын ойн анги энэ сарын эхнээс Булган сумын айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангатал тус сумаас гадагш бусад аймаг, хот уруу түлээний мод тээвэрлүүлэх гарал үүслийн гэрчилгээ олгохыг түр хязгаарлаад байна.

Өнөөдөр аймгийн төв орчмоор их хэмжээний цас орсон учир түлээ түлшний зах зээлийн үнэ нэмэгдэнэ гэж иргэд үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ