Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орж нийт нутгаар цастай байна. Тус аймгийн Шинэ-Идэр суманд шөнөдөө хамгийн их цас орж ажиглалтын талбайд буюу сумын төвд өглөөний 8 цагийн байдлаар 16 см зузаан цастай байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цас дахин орж салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр хүрч, хүйтрэн нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ажээ.
Цаашид нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул