Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-19 08:42:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас, уулаараа нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.


2019 оны 10 дугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 20, 23-нд говь, талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

Холбоотой мэдээ