Ургац хураалт 83,9 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-19 12:16:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намрын үр тарианы ургац хураалт 83,9 хувьтай байна. Аймгийн хэмжээгээр 40,4 мянган га талбайд үр тариа тариалсан бөгөөд урьдчилсан байдлаар 39,6 мянган га талбайгаас ургац авахаар төлөвлөсөн юм. Энэ жилийн зун хур элбэгтэй байж 810 га талбайг мөндөр цохиж ургац алджээ.

Одоогоор нийт 33,2 мянган га талбайгаас 47,9 мянган тонн үр тариа хураагаад байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Нэгж талбайгаас аймгийн дунджаар 14,4 центнер ургац хурааж байна. Хишиг-Өндөр, Тэшиг, Бүрэгхангай, Баян-Агт суманд үр тарианы ургац хураалт дуусжээ.

Газар тариалангийн бүс нутгаар хур тунадас их орсноос үр тарианы болц алаг цоог байсан учраас ургац хураалт ялимгүй оройтож байгаа гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ