“Бизнесийн чөтгөрууд” аваргалж, 5 саяын эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-13 10:35:13

Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-ноос хоёр дахь жилдээ “Мастерс лиг” тэмцээнийг зохион байгуулж дөрвөн сарын турш үргэлжилж шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн тэмцээнд 9 баг өрсөлдсөнөөс лигийн аваргаар "Бизнесийн чөтгөрүүд" баг тодорч, цом, алтан медаль таван сая төгрөгийн эзэд болов. Монголын лигийн мөнхийн өрсөлдөгчид болох "Алтайн бүргэдүүд"- "Бизнесийн чөтгөрүүд" багууд энэ жилийн шигшээд шалгарч үлдэж цуврал гурван тоглолт гарсаны эцэст 2:1 гэсэн оноогоор Чөтгөрүүд илүүрхлээ.

Дэд байрт шалгарсан Сү.Батболд эзэнтэй "Алтайн бүргэдүүд" баг медаль гурван сая төгрөг хүртэв. Шигшээ цувралд 31 оноо 7.5 самбар, 6 дамжуулалт, 2.5 таслалт, 1 хаалт дунджилсан ОУХМ Г.Наранбаатар цувралын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорлоо гэж МСБХ-ноос мэдээлэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ