6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-17 12:09:03

ТОКИО. /Kyodo/. Мэдээлэл дамжуулахдаа дэвшилтэт 5G технологиос илүү хурдан, үр дүнтэй байх зургаа дахь үеийн 6G технологийг ойрын 10 жилийн хугацаанд нэвтрүүлэх боломжтой хэмээн Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэнь Жэнфэй мэдэгджээ.


“Бид 6G сүлжээний судалгааг эхлүүлсэн бөгөөд үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн багадаа 10 жил болно гэж үзэж байгаа” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн АНУ ойрын 3-5 жилийн хугацаанд “Huawei” компанид авсан хязгаарлалтын арга хэмжээгээ хэвээр байлгах аваас 5G технологийг хөгжүүлэх салбартаа тэргүүлэгчийн хувиар компани байр сууриа алдаж болзошгүйг Жань Жэнфэй цохон тэмдэглэжээ.


Одоогоор “Huawei” компани хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн сүлжээг өргөжүүлэх асуудлаар дэлхийн бусад улс оронтой 60 гаруй гэрээ байгуулаад байгаа аж. 

Холбоотой мэдээ