Туркийн цэргүүд Сирид үлдэх ёсгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-17 09:24:18
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Reuters/. Турк улс цэргээ Сирид байрлуулах эрхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн асуудлыг зохицуулах тусгай төлөөлөгч Александр Лаврентьев мэдэгджээ.


Өмнө нь хүрсэн тохиролцооны дагуу Туркийн цэрэг Сирийн нутаг дэвсгэрт 5-10 километрийн гүнд ажиллагаа явуулах эрхтэй байсан юм гэж Абу Дабид сэтгүүлчидтэй уулзаж, Сирид өрнөж буй Туркийн цэргийн ажиллагааны талаар ярихдаа А.Лаврентьев мэдэгдсэн байна. ОХУ-ын эрх баригчид энэхүү цэргийн ажиллагааг зөвшөөрөөгүй гэж тэрбээр нэмж хэлжээ. 


Холбоотой мэдээ