Цагдаагийнхан Албаны бэлтгэлийн танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-16 12:55:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид байнгын бэлтгэл хангах стандарт нөхцөл бүхий "Албаны бэлтгэл танхим"-тай боллоо. 

Улсын төсвийн 381 сая төгрөгийн өртгөөр орон нутгийн “Гал гэрэл констракн” ХХК дөрвөн сарын хугацаанд тус барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Бэлтгэлийн спорт заал нь дотроо саун душ, ариун цэврийн өрөө, эмчийн болон амрах өрөөтэй, бие бялдар хөгжүүлэх 20 гаруй нэр төрлийн тусгай тоног төхөөрөмжтэй юм байна. 

20 гаруй сая төгрөгийн өртөгтэй бялдаржуулах, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжүүдийг аймгийн ИТХ, ЗДТГ-ын хандив, Цагдаагийн алба хаагчид өөрсдийн нөөц боломжоороо бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ