Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-16 10:50:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт малын хорогдол өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин бага байна.

Том малын зүй бусын хорогдол 20.4 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 80,4 хувиар буурсан байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1,6, үхэр 1,4, хонь 11,0, ямаа 6,7 мянган толгой хорогджээ. Могод суманд хоёр тэмээ хорогдсон мэдээ байгаа аж.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар бог малын дотрын халдварт хордлого өвчин их гарч вакцин хүрэлцээгүйн улмаас мал хорогдсон гэж дүгнэж байна. Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр суманд аймгийн хэмжээний нийт малын хорогдлын 65 хувь нь гарчээ.

Холбоотой мэдээ