ТИКА-ийн тѳслийн хүрээнд шинэ тоног тѳхѳѳрѳмж суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-10-15 11:09:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж байгуулагдсаны түүхт 35 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Ойн хүрээнд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсний нэг нь Турк улсын ТИКА төслийн хүрээнд 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр засвар, тохижилтыг хийжээ.

Тодруулбал, дадлагын анги танхимыг бүрэн засварлаж Тогооч, нарийн боовны дадлагын танхимуудыг хүлээлгэн өгөв. Хоол үйлдвэрлэл, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газарт 18 нэр төрлийн 25 иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлжээ. Тус сургуулийн Тогоочийн 4 ангид 90 гаруй суралцагч мэргэжлийн боловсрол эзэмшдэг аж. Дадлагын кабинетуудыг засварлан, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн, сургалтын таатай орчинг бүрдүүлснээр суралцагчдад мэргэжлийн ур чадвараа илүү нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаад багш сурагчид сэтгэл өндөр байлаа.

Холбоотой мэдээ