Наяад жилийн өмнөх трактор

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-14 10:33:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат сумын төвд наяад жилийн өмнөх үеийн тракторын дурсгал байдаг. Түүн дээр “Дурсамж. 1942 онд С.Дамдинсүрэн, С.Жамсранжав нарын ажиллуулж байсан Ү-1 трактор” гэж бичжээ. Тус суманд газар тариалангийн үйлдвэрлэлийг эртнээс эрхэлж байсан баримт байдаг. 1943 онд тус суманд байсан өвс хадах машинт станцын суурин дээр Ингэттолгойн газар тариалангийн аж ахуй байгуулж байжээ. Мөн 1926 онд газар тариаланг мал аж ахуйн хавсарга болгон эрхэлж 27 өрх тариа тарьдаг байсан тухай архивын баримт байдаг аж. Тиймээс энэ тракторыг атар газарт эзэмшихэд ашиглаж байсан бололтой.

Холбоотой мэдээ