Японд хүчтэй аадар бороо орно

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-10-12 21:53:31

ТОКИО. /NHK/. “Хагибис” хар салхины улмаас Японы нийслэл Токио хот болон 11 мужид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээлжээ.


Өмнө нь Токио хот болон Шизүока, Канагава, Сайтама, Гүнма, Яманаши, Нагано зэрэг 6 мужид аадар бороо орно хэмээн анхааруулж байсан бол сүүлд Ибараки, Точиги, Нийгата, Фүкишима, Мияги зэрэг 5 муж нэмэгджээ. Урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлэхийг цаг уурын мэргэжилтнүүд ард иргэдэд уриалсан байна.


Орон нутгийн цагаар оройны 20 цагийн байдлаар Канагава мужийн Хаконэ хотод хамгийн их буюу 1000 миллиметр орчим хур тунадас унажээ. Ням гарагийн орой хүртэл Хокүрикү бүсэд 400, Тококү бүсэд 300, Канто-Кошин бүсэд 250 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна. Мөн зарим бүс нутагт хүчтэй салхи дэгдэж болзошгүй байгааг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ