Өдөртөө 1-3 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-12 09:36:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө 1-3 хэм дулаан байна.


Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн хонож, говийн бүс нутгаар салхи шуургатай байна.


2019 оны 10 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутгийн өмнөд,  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө  11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна

Холбоотой мэдээ