Гурван хүн нас барж, дөрвөн иргэний биеийн байдал тааруу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Аргалант сумын нутаг, Жирмийн цагаан нуурын замд энэ сарын 07-нд зам тээврийн ноцтой осол гарчээ. Истана болон портер маркын автомашин мөргөлдсний улмаас хоёр хүн газар дээрээ нас барснаас гадна нэг хүн эмнэлэгт амиа алдаж, дөрвөн хүний биеийн байдал тааруу байна.
Төв аймагт оны эхний улиралд зам тээврийн 80 орчим осол, хэрэг бүртгэгдсэн нь урьд оноос 26 хувь буурчээ. Эдгээрийг байршлаар нь авч үзвэл 17 хувь нь баруун буюу Лүн, Эрдэнэсант, 15 хувь нь Зүүн аймаг, Эрдэнэ,13,7 хувь нь хойд буюу Баянчандмань,Дархан, 11,1 хувь нь Өмнөговь аймаг, 13,8 хувь нь Мянганы зам, Баян сум, 11 хувь нь Зуунмод, Улаанбаатарын чиглэлд гарч байгаа юм.
Иймд дулааны улирал эхэлж,орон нутгийн замд хөдөлгөөний нягтрал нэмэгдсэнтэй холбогдуулан хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн тасаг анхааруулав.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг