Хувилах аргаар гарган авсан анхны үнээ үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-10-10 14:39:31

ТОКИО. /Kyodo/. Хувилах аргаар гарган авсан анхны ихэр үхрийн нэг болох Кага нэртэй үнээ Японы Ишикова мужийн дархан цаазат газар хөгширсний улмаас үхжээ.


Сүүлийн хэдэн долоо хоногт Кага бие даан хөдөлж чадахаа байсан тул малын эмч нар түүнд янз бүрийн тэжээл, үрэвслийн эсрэг эм өгч байсан бөгөөд үхэх үедээ 21 нас гурван сартай байжээ. Кагагийн ихэр Ното үнээ өнгөрсөн жил мөн байгалийн жамаараа үхсэн байна.


Ното, Кага хоёр 1998 оны долдугаар сард төржээ. Тэднийг Киндай их сургуулийн эрдэмтэд нас бие гүйцсэн үхрийн үүдэл эсээс хувилсан байна. Эрдэмтэд хувилах аргадаа 1996 онд Долли хонийг гарган авахад ашиглаж байсан технологийг хэрэглэжээ. Хоёр үнээ хоёулаа тугалласан байна. 

Холбоотой мэдээ