“FIFA” Хонконгийн хөл бөмбөгийн холбоог торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-10 14:23:47

ЦЮРИХ. /The Independent/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ Хятадын төрийн дууллыг үл хүндэтгэсэнтэй холбогдуулан Хонконгийн Хөл бөмбөгийн холбоог торгосон байна.


Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Хонконгт болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээний үеэр дээрх явдал болжээ. Хонконг-Ираны тоглолтын өмнө Хятадын төрийн дуулал эгшиглэх үеэр зарим үзэгч дургүйцлээ илэрхийлсэн ажээ.


Лхагва гарагт “FIFA” Хонконгийн хөл бөмбөгийн холбоог 15 мянган ам.доллароор торгожээ. Спортын арга хэмжээний үеэр төрийн дууллыг үл хүндэтгэх нь зүйд нийцэхгүй гэж “FIFA” үзсэн байна.


2017 онд Азийн хөл бөмбөгийн холбоо нөхөрсөг тэмцээний үеэр зарим үзэгч Хятадын төрийн дууллыг үл хүндэтгэсэн хэмээн Хонконгийн хөл бөмбөгийн холбоог мөн торгож байжээ.


Хятадын төрийн дууллыг үл хүндэтгэсэн хүмүүст эрүүгийн шийтгэл ногдуулах хуулийн төслийг Хонконгийн засаг захиргаанд энэ оны нэгдүгээр сард өргөн барьсан боловч иргэдийн эсэргүүцлийн улмаас цуцалcан байна. 

Холбоотой мэдээ