М.Намуун ДАШТ-ний шөвгийн 8-д шалгарлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-09 14:25:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үд хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын эмэгтэйтэйчүүдийн насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд ОУХМ Монхорын Намуун ээлжит ялалтаа авлаа.


ДАШТ-ний долоо дахь өдөр ийнхүү багаасаа ганцаараа үлдсэн М.Намуун, Узбекистаны боксчин Раяхона Кодироватай тулалдаж 4:1 /28-29, 27:30, 29:28, 27:30, 28:29/-ээр илүүрхэн ялж шөвгийн наймд шалгарлаа. 

Холбоотой мэдээ