Маргааш Нобелийн шагнал хүртэх зохиолч тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-09 12:50:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шведийн нийслэл Стокхолм хотод Нобелийн долоо хоног үргэлжилж байна. Физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласан. Маргааш буюу энэ сарын 10-нд утга зохиолын салбарынхныг зарлана. 

Нобелийн сунгаанд Энн Карсон /Кана/), Кэн Сю /Хятад/, Ольга Токарчук /Польш/, Людмила Улицкая /Орос/, Маргарет Этвүүд /Канад/, Мэрилин Робинсон /Америк/, Марис Кондэ /Франц/, Д.Урианхай /Монгол/ нарын зохиолчид байна. Дээрх нэр дэвшигчдийн ихэнх нь эмэгтэй зохиолчид байгаа тул тэдний нэг нь Нобелийн шагнал хүртэнэ гэсэн таамаг нэлээд хүчтэй явж буй аж. Гэхдээ өмнө нэр дэвшсэн Харүки Мүраками (Япон), Нгуги Ва Тхионго (Кени), Ласло Краснахоркай (Унгар), Адонис (Сири), Хавьер Мариас (Испани), Милан Кундера (Чех), Цезарь Айра (Аргентин) нарын том зохиолчид ч  байгаа.

Энэ удаа Нобелийн шагналд “Хаан ширээний тоглоом”-ын зохиолч Жорж Р.Р Мартин, Хятадын зохиолч Үй Хуа нар шинээр нэр дэвшсэн нь мөн олны анхаарлыг татаж буй юм байна.

Холбоотой мэдээ