Чөлөөт бөхийн мастерууд Тбилис хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-08 15:31:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн мастерууд /ахмад мастер/-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 8-13-нд Гүржийн нийслэл Тбилис хотод болж байна.


Манай улсаас мастеруудын ДАШТ-ний нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ний хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, медальт Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин, албаны хүмүүстэй өнөөдөр Кавказын уулсыг зорьсон байна.


Мастеруудын 2019 оны ДАШТ “А” (35-40 нас), “В” (41-45), “С” (46-50), “D” (51-55), “Е” (56-60 нас) насны ангиллаар 55-62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, 100 кг, 100-130 кг гэсэн 6 жинд барилдана. Энэ удаагийн тэмцээнд 41 орны 700 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.


Мастеруудын өмнөх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс Монголын бөхчүүд долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль хүртээд байгаа аж.

Холбоотой мэдээ