“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ намар 800 мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-08 09:17:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулдаг мод тарих намрын ажил эхэллээ.

Уг ажилд тус үйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу хуваагдаж энэ сарын 10-нд мод тарина. Энэ жил 800 ширхэг мод суулгах ажээ.

Өнгөрсөн амралтын өдөр Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Ус хангамжийн цех зэрэг найман цехийн 40 орчим ажилтан 300 ширхэг мод тарьж Баян-Өндөр уулын эргэн тойрныг цэвэрлэжээ. Тарьсан модны арчилгаа тордолгоо, усалгааг цехүүд үргэлжлүүлэн хариуцах гэнэ.

Түүнчлэн аймгийн БОАЖГ-тай хамтран Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээх ажил хийж байгаа бөгөөд 1 га газарт хожуул суулгах, 1 га газарт мод тарихаар төлөвлөж одоогийн байдлаар 3 га газрын хожуулыг цэвэрлээд байгаа аж. Цэвэрлэсэн хожуулыг иргэдийн түлшинд зарцуулах гэнэ. 

Холбоотой мэдээ