Сэлэнгэ аймгийн нутгаар 9-нөөс сэрүүснэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-08 10:12:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас 2019 оны 10 дугаар сарын 08-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ ирүүллээ.

Дээрх 5 хоногийн цаг хугацаанд Сэлэнгэ аймгийн нутгаар 9-нд бүх сумын нутгаар, 10-нд зарим сумын нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. 9-нд салхи баруун хойноос 8-13 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 9-нөөс бүх сумын нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ