Хүчний гурван төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-08 17:15:40

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хүчний гурван төрөлтийн хэвтээ шахалтын төрлийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ боллоо.

Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг энэ жил -73, -83, -93, +93 кг гэсэн дөрвөн жингийн тамирчдын дунд зохион байгуулжээ. Ингээд -73 кг жингийн тэргүүн байрт мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Наранбаатар, дэд байрт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Амартүвшин, гуравдугаар байрт цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д.Отгонбаатар нар шалгарчээ.

Харин -83 кг жингийн тэргүүн байрт хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Тамирсайхан, дэд байрт мөрдөгч, цагдаагийн ахмад А.Тэмүүжин, гуравдугаар байрт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Чулуунболд нар тэргүүлжээ. Мөн тэмцээний -93 кг жингийн тэргүүн байрт зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Энхтүвшин, дэд байрт Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Энхбаатар, гуравдугаар байрт мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гал-Эрдэнэ, +93 кг жингийн тэргүүн байрт Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баатарзориг, дэд байрт Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Хосбаяр, гуравдугаар байрт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Баатарсайхан нар шалгарч, хүч хөдөлмөр, ур чадвараараа бусдыгаа тэргүүлжээ.

Мөн багийн нийт дүнгээр цагдаагийн дэд хурандаа Б.Цэндсүрэнгээр ахлуулсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамт олон тэргүүн байр эзэлсэн байна.

Холбоотой мэдээ