АНУ-ын Канзас хотод гал нээсний улмаас хүний амь эрсэджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Миссури муж улсын Канзас хотын нэгэн цэнгээний газарт гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, таван хүн шархаджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гэмт этгээд цэнгээний газарт байсан үйлчлүүлэгчидтэй маргалдсаныхаа дараа гарч яваад буцаж ирэхдээ гал нээсэн байна.
Цагдаа нар цэнгээний газрын камерын бичлэгүүдийг шалгасан байна. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд одоо эрэн сурвалжилж байгаа аж.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    