Иракт амиа алдсан хүний тоо 100 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-08 11:28:18
Yesukheitumur Tumurbaatar

БАГДАД. /Al jazeera/. Иракт Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан эхэлснээс хойш 104 хүн амиа алдаж, 6107 хүн гэмтсэн тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ.


Жагсаал цуглааны үеэр олон нийтийн болон хувийн хэвшлийн 51 барилга байгууламж шатсан тухай Иракийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Саад Маан Багдад хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 


Ажилгүйдлийн түвшин өндөр байгааг болон авлигыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Багдад болон өмнөд мужуудад 10 дугаар сарын 1-нээс эхэлжээ. Жагсагчид Ерөнхий сайд Адиль Абдул-Махди огцрохыг шаардахын зэрэгцээ авлигыг таслан зогсоож, амьдралын нөхцөлийг сайжруулахыг шаардсан байна.

Холбоотой мэдээ