Өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанд Батцэнгэл сумын баг тамирчид түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-07 18:43:48

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын үндэсний спортын гавъяат тамирчин, Даян аварга Н.Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ойн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан энэ сарын 5,6-нд боллоо.

Үндэсний бөхийн барилдааны нээлтэд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, МУГТ Ч.Дамдиншарав нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцож, Даян аваргын хөшөөнд цэцэг өргөсөн юм.

“Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанд нийт 13 байгууллагын 108 тамирчин оролцож, 3 насны ангиллаар өрсөлдсөн. Багийн дүнгээр 1-р байрт Х.Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл сумын баг тамирчид, 2-р байрт Л.Жамбал дасгалжуулагчтай Спорт сургуулийн баг, 3-р байрт Ч.Батбаатар дасгалжуулагчтай Хотонт сумын баг тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ