Говь-Алтай аймагт 7106 малчин өрхөд 3738.3 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-07 22:46:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ өвөл 7106 малчин өрхөд 3738.3 сая толгой мал өвөлжинө. 

Тус аймаг 2018 оны жилийн эцэст 3513.3 мянган толгой мал тоологдсон бөгөөд үүнээс адуу 129.9 мянга, тэмээ 43.6 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1057.6 мянга, ямаа 2196.7 мянган толгой байна. 

Харин 1099.6 мянган толгой төл бойжиж, 2019 оны хагас жилийн байдлаар 4612.9 мянган толгой мал тоологджээ. Үүнээс хүнсэнд 279.6 мянган толгой, зах зээлд 595.0 мянган толгой малыг борлуулах урьдчилсан дүн гарсан байна.

Тус аймагт мах бэлтгэлийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК, “Хүрийн овоо” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрүүд өнгөрсөн сараас үйл ажиллагаагаа эхлүүлж одоогоор 93 адуу, 60 үхэр, 374 хонь, 2239 ямаа, нийт 2766 толгой малыг нядалгаанд оруулж 86.2 тн мах бэлтгэжээ.

Түүнчлэн “Натур наяд” ХХК-ийн мал нядалгааны цех есдүгээр сарын 20-нд туршилтын журмаар үйл ажиллагаагаа явуулж 206 адуу, 1785 хонь нийт 1991 толгой малыг нядалж 93.2 тн мах бэлтгэлээ. Өнөөдрийн байдлаар 95.9 мянган толгой малыг зах зээлд борлуулаад байгаа тухайгаа ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймагт ажиллах үеэр холбогдох албаныхан танилцуулсан юм.



Холбоотой мэдээ