Хатгал тосгоны соёлын төвийг нутгийн онцлог бүтээлээр тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-07 15:54:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны соёлын төвийг тус хамт олны санаачилгаар хоймор нутгийн онцлогийг харуулсан бүтээлээр тохижуулж байна.

Тус аймгийн Улаан-Уул сумын уугуул МУСТА ахмад зураач Л.Бадамдорж Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгаль, уул усыг соёлын төвд зурж бүтээж байна. Тухайлбал Дэлгэрхаан уул, Хорьдол, Сарьдагийн нуруу, Бүрэнхаан уул зэрэг нутгийн онцлог бүхий байгалийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор бүтээж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорин ирж буй иргэд Хатгал тосгоны соёлын төвөөр орж урлаг соёлын үйлчилгээг үзэж сонирхдог болжээ. Соёлын төвийн хана, тааз болон орчныг нутгийн онцлог бүхий бүтээлээр иж бүрэн тохижуулснаар онгон дагшин байгаль уул усыг хайрлан хамгаалах, очиж үзэх сэтгэгдэл төрүүлэх, нутаг усаа олон нийтэд сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.


Холбоотой мэдээ