Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-07 18:50:28

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сум иргэдийнхээ үйлдвэрлэлийг дэмжин “Сумандаа үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн уг үйл ажиллагаанд тус суманд тодорхой эрхэлсэн ажилгүй 8 иргэн нэг баг болж ажиллан, өөрсдийн тарьсан төмс, хүнсний ногоог борлуулан тодорхой орлоготой болжээ.  

Тус үзэсгэлэн худалдаанд нийт 17 малчин өрх сүү, цагаан идээ, гар урлал, хоол зууш, төмс, хүнсний ногоо зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 3.050.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэдийг урамшуулан Улаанбаатар хот болон Төв аймагт болох үзэсгэлэн худалдаанд оролцох урилга өгчээ. Энэ үеэр шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан шагнал гардуулсан аж. Сумын брэнд бүтээгдэхүүнээр Д.Цэрэннадмидийн “Чипсэн ааруул” шалгарч, энэ сарын 5-наас нийслэлийн иргэдэд зориулсан "Төв аймгийн өдрүүд"  үзэсгэлэн худалдаанд оролцох болжээ.



Холбоотой мэдээ