Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-05 14:08:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав.

Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компанийн хэлбэр үйл ажиллагааны цаашдын чиглэлийн талаар ажлын хэсэг аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, “Хөвсгөлийн эмийн эргэлтийн сан” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Аюушжав, “Шинэ мөрөн худалдааны төв” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэболд нартай уулзлаа.

Хөвсгөл аймаг дахь үнэт цаасны компаниудын салбар төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд компанийн тухай, үнэт цаасны зах зээлийн тухай болон бусад хууль эрх бүхий байгууллагаас баталсан холбогдох журам, зааврын хэрэгжилтийн байдалд хяналт хийх зөвлөн туслах мөн иргэдэд үнэт цаасны хадгаламжийн тухай мэдээлэл сурталчилгааг хийв. Мөн олон нийтэд хувьцаагаа нээлттэй, нэмж гарган, амжилттай ажиллаж буй “Хөвсгөл Алтандуулга” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Холбоотой мэдээ