Хамгийн том элсэн цаг 5.2 метр өндөр

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-21 15:11:55

ТОКИО. /NHK/. Японы баруун нутгийн Шиманэ мужийн элсэн музейн элсэн цаг “дэлхийн хамгийн том элсэн цаг” гэсэн үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд бичигдлээ.

1991 онд хийсэн уг элсэн цаг нь 5.2 метр өндөр бөгөөд нэг метр диаметртэй аж. Энэ цагны нэг тонн элс гоожиж дуусахад 365 хоног ордог гэнэ.

Өнгөрсөн амралтын өдөр уг цагийг дэлхийн хамгийн том цагаар бүртгэж авсан байна.

Үүний өмнө хамгийн том элсэн цагт тооцогдож байсан элсэн цаг нь 1.06 метр өндөр бөгөөд Америкийн иргэний бүтээл ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд