“Apple” Хонконгийн жагсаалын байршлын талаарх хавсралтыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-04 12:10:33

ХОНКОНГ. /BBC/. Apple” компани Хонконгийн жагсагчид болон цагдаа нарын байршлыг харуулдаг нийтийн эх үүсвэр бүхий "HKmap Live" хавсралтыг /аппликейшнхориглосон байна.


Уг хавсралт нь жагсагчдын аюулгүй байдлыг хангана хэмээн зарим хүн үзэж байгаа боловч өөр бусад нь цагдаагийн ажилтнуудаас бултах боломжийг жагсагчдад бүрдүүлж байна хэмээн үзжээ.


"HKmap Live" хавсралт нь хууль бус үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж байна" гэж “Apple” уг хавсралтыг хөгжүүлэгчдэд хандан мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч уг хавсралтыг “Google” компанийн “Аpp store”-с татаж авах боломжтой хэвээр байгаа ажээ.


Apple” уг шийдвэрийг Хятадын эрх баригчдын хүсэлтийн дагуу гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Сүүлийн долоо хоногуудад Хонконг дахь нөхцөл байдал улам даамжирсан бөгөөд энэ долоо хоногийн эхээр нэгэн жагсагч цагдаагийн ажилтны суманд өртсөн юм.


18 настай хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр зүүн мөрөн тус газраа шархаджээ. Хонконгийн цагдаагийн газрын үзэж буйгаар, цагдаагийн ажилтан гал нээсэн нь "хууль ёсны бөгөөд үндэслэлтэй" үйлдэл аж. 

Холбоотой мэдээ